- 1993 онд байгуулагдсан Монголын анхны хувийн хэвшлийн сургуулиудын нэг юм.
- Сургууль байгуулагдсан цагаасаа өнөөг хүртэл боловсрол, хэвлэл мэдээлэл, аялал жуулчлалын салбарт 1000 гаруй мэргэжилтэн бэлтгэсэн.
- Өнөөгийн байдлаар
- Магистр
-Бакалаврын түвшний сургалт явуулж байна.Захирал доктор(Ph.D) , профессор Ч.Жачин |
Эрхэм зорилго
Хүмүүнлэг нээлттэй үйлчилгээ
Хэрэгцээнд түшиглэсэн сургалт
Бүтээлч, чадавхитай мэргэжилтэн
Манай онцлог
Чадварт суурилсан сургалт
Гэгээрэлд чиглэсэн боловсрол
МАНАЙ ДАВУУ ТАЛ
- Сургалт чанартай, дотоод гадаадын оюутныг 15 жил сургаж төгсгөсөн чанартай сургалт, туршлага
- Сургалтыг орчин үеийн техник технологийг ашиглан шинэлэг, сонирхолтой хэлбэрээр явуулна.
- Төгсөх ангидаа оюутан зайнаас суралцах боломжтой
- Хотын аль ч дүүргээс сургуульдаа нэг унаагаар ирнэ
- Монгол Улсын Засгийн Газрын 177-р тогтоолын 2.1.1, 2.1.2, 2.1.3, 2.1.4, 2.1.5, 2.1.6, 2.1.7, 2.1.8-р заалтын дагуу оюутныг тэтгэлэгт хамруулна.
- Амжилттай суралцаж байгаа оюутан захирлын нэрэмжит болон хамтран ажилладаг байгууллагуудын тэтгэлэгт хамрагдах боломжтой
- Улсын чанартай олимпиадад, улсын чанартай уралдаан тэмцээнд амжилттай оролцсон сурагчийг тухайн мэргэжлийн чиглэлээр нь шалгалтгүй шууд элсүүлнэ.
- Улс болон аймаг орон нутагт зохиогдсон яруу найргийн наадамд шагналт байр эзэлсэн сурагчийг монгол хэл, уран зохиолын ангид шалгалтгүй шууд элсүүлнэ.
- 2 болон түүнээс дээш улирал дараалан онц суралцаж, эрдэм шинжилгээ, удирдан зохион байгуулах ажлын амжилт гаргасан оюутны сургалтын жилийн төлбөрийг 50 хүртэл хувиар хөнгөлнө.
- “Оюутны гарын авлага” номыг үнэ төлбөргүй олгоно.
1. НИЙГМИЙН УХААНЫ ТЭНХИМ
Хичээлийн жилийн зорилго: Оюутны суралцах итгэл зорилго, идэвх санаачлагыг өрнүүлэх
2010-2011 оны хичээлийн жилийн I улиралд “Нийгмийн ухааны тэнхим” 6 үндсэн багштайгаар үйл ажиллагаа явуулж ирлээ.
Манай тэнхим
· Түүх, нийгэм судлал
· Математик мэдээлэлзүй
· Англи хэл, аялал жуулчлалын мэргэжлийн сургалтыг хөтлөн явуулж байна.
Тэнхим
нь багш оюутны ажиллах, суралцах үйл ажиллагааг шууд хөтлөн явуулж
байгаа бөгөөд сургалт, эрдэм шинжилгээ, олон нийтийн үйл ажиллагаа
явуулж байна.
Манай багш нар:
· Докторант Н.Баянмөнх
· Докторант Д.Цогзолсүрэн
· Магистр Г.Гантогтох
· Магистр М.Одонтуяа
· Магистр Ж.Нарангэрэл
М.Бямбадорж
“Нийгмийн
ухааны тэнхим” нь III курсын оюутнуудын сургалтын явцад зайлшгүй
эзэмших чадвар, дадлын биелэлтэд хяналт тавьж, удирдан хөтөлж байна.
2010-2011 оны хичээлийн жилийн II улиралд “Нийгмийн ухааны тэнхим” 6 үндсэн багштайгаар үйл ажиллагаа явуулж байна.
Манай багш нар:
· Докторант Н.Баянмөнх
· Докторант Д.Цогзолсүрэн
· Магистр Г.Гантогтох
· Магистр М.Одонтуяа
М.Бямбадорж
Б.Батжаргал
2. Хэл бичгийн ухааны тэнхимийн танилцуулга
Тэнхимийн зорилго: Хэл, сэтгэлгээ, соёлын цогц чадамжтай
Бүтээлч чадавхитай мэргэжилтэн бэлтгэх
Тус тэнхим нь ГЭБДС-ийн захирлын 1995 оны 12-дугаар сарын 24-ний өдрийн 16 тоот тушаалын дагуу албан ёсоор байгуулагдсан бөгөөд эдүгээ 17 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Сургалтын үйл ажиллагаа нь монгол хэл-уран зохиолын багш /1992 оноос/, монгол хэл-англи хэлний багш /2000 оноос/ мэргэжлээр боловсон хүчин бэлтгэхэд чиглэгдэж байна.
Тус тэнхимд энхтайвны корпусын сайн дурын мэргэжилтэн Х.Катерина /2003-2005/, К.Даниель /2006-2007/, Пак Чолл /2008 он/ нар хамтран ажиллаж байв.
Манай багш нар:
· Докторант Б.Мөнхцоож
· Докторант Г.Даваажаргал
· Докторант Б.Мөнгөнцэцэг
· Докторант Б.Хурцтуяа
· Докторант П.Одсүрэн
· Магистр Э.Ганболд
· Магистр Т.Сайнбаяр
· Магистр Б.Ариунзаяа
С.Ролмаа
ГЭБДСургуулийн Боловсролын судалгаа арга зүйн тэнхим нь 2010-2011 оны хичээлийн жилээс эхлэн бие даасан нэгж болон ажиллаж байна.
Тэнхимийн зорилго:
Сургуулийн
эрхэм зорилгыг хэрэгжүүлэх, сургалтын үйл ажиллагааг удирдан чиглүүлэх,
багш оюутны харилцан хамтын үйл ажиллагааг дэмжих, сэтгэл судлал болон
сурган хүмүүжүүлэх зүйн чиглэлээр судалгаа хийх, мэргэжлийн туслалцаа үзүүлэхэд чиглэгдэнэ.
- Сургалт явуулах
- Сургалт эрдэм шинжилгээ судалгааны ажил
- Оюутнуудыг хөгжүүлэх ажил
- Багш нарын мэргэжлийн чадвар, арга зүйг дэмжих, туалах, дээшлүүлэх ажил
- Сургалт- семинар зохион байгуулах
Манай тэнхимийн хүрээнд ажилладаг клуб, дугуйлангууд:
- “Багшлах ур чадвар”-ын дугуйлан Удирдагч багш М.Ичинноров
- “Сэтгэл зүйн боловсрол “ дугуйлан Удирдагч багш Р.Янжинсүрэн
- “Сургалтын хэрэглэгдэхүүн”-ий дугуйлан
Манай тэнхимийн хүрээнд харьяалагддаг алба:
- Багшийн ёс зүйн алба
- Чанарын удирдлага, дотоод хяналт.
No comments:
Post a Comment