Friday, March 23, 2012

Амьдрал бол аз жаргал

Амьдралд аз жаргал бэлэглэх хамгийн чухал зүйл бол хайр.
Хайр бол хэн нэгний аз жаргал чинийх мэт мэдрэгдэх тэр мэдрэмж.  
Хүний амьдралын гол зорилго бол аз жаргал хэмээн би боддог. Энэ бол ойлгомжтой зүйл. Бид шашин шүтдэг эсэх, Буддын байна уу, Христийн шашинтан байна уу үүнээс үл хамааран бүгдээрээ энэхүү амьдралаас ямар нэгэн сайн сайхныг эрж хайдаг. Тиймээс миний бодлоор бидний амьдралын үндсэн хөдөлгөөн бол аз жаргалын зүг хийж буй алхам юм.



   
    Хорин настай байхад аз жаргал гэдэг үгийг нэг их тоодоггүй байж билээ. Нэг л гоё амьдармаар байгаа мөртлөө тэр нь аз жаргал гэдэг үгээр илэрхийлэгдэх зүйл биш юм шиг санагддаг байлаа.
     Хорин настай эмэгтэйчүүд гучин настай эмэгтэйчүүд шиг аз жаргал гэдэг үгийг үгийнхээ санд оруулах гэж хүчилдэггүй нь аз жаргал гэдэг үг одоо цаг дээр байдаг учраас тэр. Мөрөөдөл ихтэй, ирээдүйдээ чиглэсэн хорин настангууд байгаа газраасаа хөдлөхгүй зогсонги байдалтай байгаа мэт санагддаг аз жаргал гэдэг үгэнд дургүй байдаг нь нэг бодлын мэдээжийн хэрэг. Гуч гараад бүх зүйл нэг тийшээ болсны дараа сая нэг юм за одоо л нэг аз жаргалтай байж үзье гэж байгааг ойлгохын аргагүй. Аз жаргал гэдэг зүйлийг авдарт байгаа алт мөнгө шиг гамнаж, жоорлоод байдаг бололтой. Гэтэл одоо аз жаргалтай хүн биш ирээдүйд аз жаргалтай байна гэдэг хэцүү. Яагаад гэвэл аз жаргал бол сайхан орчин нөхцлийн эцсийн үр дүн биш одоогийн баяр хөөртэй мөчүүдийн нийлбэр юм. 

 

 Гэр бүлийн амьдралд олон зүйлийн асуудал гардаг. Тэрийг эхнэр, нөхөр аль аль нь ухаалгаар шийдвэрлэснээр гэр бүлийн амьдрал бат бөх, аз жаргалтай байдаг.


Аз жаргалтай амьдралын төлөө урагшаа залуучуудаа 






No comments:

Post a Comment